HUULICH.ORG
Үйлчилгээний нөхцөл
1. Үйлчилгээний зориулалт
HUULICH.ORG нь хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх зориулалттай онлайн тестийн үйлчилгээ. Системийн тест, тайлбар, эрх зүйн үндэслэл нь сургалт, давтлагын зориулалттай бөгөөд албан ёсны шалгалтын байгууллагын шийдвэр, хууль зүйн зөвлөгөөг орлохгүй.
2. Нэвтрэх ба хэрэглэгчийн бүртгэл
Төлбөртэй санг ашиглахын тулд хэрэглэгч Google Account-аар нэвтэрнэ. Хэрэглэгч өөрийн бүртгэл, төхөөрөмж болон нэвтрэх эрхээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Аюулгүй байдлын зорилгоор төхөөрөмж болон session-ийн хязгаарлалт үйлчилж болно. Дуусаагүй шалгалтын хугацаа logout хийсэн үед зогсохгүй.
3. 2025 оны Стандарт эрхийн бүтээгдэхүүн
- Нэг удаагийн эрх — 3,900 төгрөг. Стандарт тестийн сангаас зөвхөн 10 эсхүл 20 минутын Exam горимын нэг session ажиллуулна. Study горимд ашиглахгүй. 10 минутын горим сонгосон тохиолдолд үлдсэн 10 минутыг дараа ашиглах тусдаа эрх үүсэхгүй.
- 24 цагийн Стандарт эрх — 9,900 төгрөг. Стандарт тестийн сангуудын Exam болон Study горимыг ашиглана. Төлбөр батлагдсан мөчөөс хугацаа эхлэхгүй; төлбөртэй хамгаалагдсан Exam эсхүл Study-г анх бодитоор ашигласан мөчөөс яг 24 цаг тоологдоно.
- 30 хоногийн Стандарт эрх — 39,000 төгрөг. Стандарт тестийн сангуудын Exam болон Study горимыг 30 хоног ашиглана.
- 24 цагийн эрхээс 30 хоногийн эрх рүү upgrade — 29,100 төгрөг. Upgrade хийх боломж системд идэвхтэй гэж харагдаж буй 24 цагийн эрхэд үйлчилнэ. Сарын үндсэн үнэ 39,000 төгрөгөөс 24 цагийн эрхийн 9,900 төгрөгийг хассан зөрүүгээр тооцно.
Стандарт эрхтэй хэрэглэгчийн Exam горимд 10, 20, 30 болон 200 минутын сонголт; Study горимд 10, 20 болон 30 тестийн сонголт үйлчилнэ. Нэг удаагийн эрхэд зөвхөн 10 болон 20 минутын Exam сонголт үйлчилнэ.
4. Төлбөр баталгаажуулах
Төлбөрийн хүсэлтэд системээс үүсгэсэн гүйлгээний утга болон заасан дүнг өөрчлөлтгүй ашиглана. Банкны орлогыг админ тулган баталгаажуулсны дараа эрхийн төлөв шинэчлэгдэнэ. 24 цагийн эрх баталгаажсан ч анхны бодит ашиглалт хүртэл хугацаа эхлэхгүй.
5. Үйлчилгээ цуцлах ба буцаан олголт
30 хоногийн сарын үйлчилгээний идэвхтэй хэрэглэгч “Миний эрх” хэсгээс цуцлах хүсэлт гаргаж болно. Буцаан олголтын тооцоонд ашигласан хоногийг бүтэн хоногоор тооцож, төлсөн үнийг 30 хоногт пропорциональ хуваан ашигласан хугацааны төлбөрийг суутгана. Үүн дээр банкны шилжүүлгийн 500 төгрөгийн хураамж суутгана. Буцаан олголт 0 төгрөгөөс бага байхгүй. Хэрэглэгч буцаалт авах банк болон Монгол Улсын IBAN дансны мэдээллийг зөв оруулах үүрэгтэй. Нэг удаагийн болон 24 цагийн эрхэд сарын 30 хоногийн pro-rata буцаалтын нөхцөл үйлчлэхгүй; асуудлыг лавлах сувгаар шийдвэрлэнэ.
6. Тестийн сангийн төлөв
Сан бүрийн эх сурвалжийн хариулт болон эрх зүйн тулган баталгаажуулалтын төлөв тусдаа харагдана. “Баталгаажуулаагүй” гэж тэмдэглэсэн сангийн хариулт нь эх материалд тулгуурласан боловч эрх зүйн давхар тулгалт хийгдээгүй байж болно.
7. Хориотой хэрэглээ
Системийн хамгаалалтыг тойрох, автоматжуулсан байдлаар их хэмжээний хүсэлт илгээх, тестийн санг бүхэлд нь хуулбарлах, дахин түгээх, худалдах, бусдын эрхийг ашиглахыг хориглоно.
8. Үйлчилгээний тасалдал
Техникийн засвар, гуравдагч талын үйлчилгээний доголдол, сүлжээний асуудлаас шалтгаалан үйлчилгээ түр тасалдаж болно. Систем боломжит хэмжээнд хэрэглэгчийн идэвхтэй шалгалтын хариултыг автоматаар хадгална.
9. 2026 оны сан
2026 оны эх материал бэлэн болж худалдаанд нээгдсэн үед тухайн сангийн бүтээгдэхүүн, үнэ, ашиглах нөхцөлийг худалдан авах дэлгэц болон энэ нөхцөлд тусад нь мэдээлнэ. Одоогоор нээгдээгүй бүтээгдэхүүний төлбөрийг систем хүлээн авахгүй.
10. Холбоо барих
Үйлчилгээ, төлбөр, эрхийн асуудлаар 60055557 дугаараар холбогдоно.